Яамдын аль нь хэдэн машинтай вэ?

“Ил тод байдал сан” ТББ нь Төрийн байгууллагуудын ил тод байдал төслийг хэрэгжүүлж төрийн байгууллагуудын зарим мэдээллийг ил болголоо. Төслийн явцад төрийн дээд байгууллагууд болох яам, агентлагуудын хуулиар заасан мэдээллээс гадна иргэдийн хамгийн их сонирхдог боловч төдийлөн ил байдаггүй мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьж ажиллав.

Ингэхдээ “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу яам, агентлагаас мэдээлэл авах кампанит ажил өрнүүлж, 31 төрлийн мэдээллийг хүссэн юм. Эдгээрээс иргэдийн хамгийн их сонирхдог сэдэв болон автомашины тухай мэдээллийг түүвэрлэн дараах байдлаар бэлтгэн хүргэж байна.

Яам, агентлагуудаас мэдээлэл хүсэхэд автомашины тухай мэдээлэлд дараах байдлаар хариулт өгчээ.

Мэдээ- автомашин_Page_1 Мэдээ- автомашин_Page_2

Тусгай дугаар эзэмшигч 129 байгууллагын жагсаалт

Харилцаа, холбооны зохицуулах хорооноос тусгай дугаараар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог.  Тус байгууллагын вэб сайтад энэхүү тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг үйл ажиллагааны чиглэлийнх нь хамт мэдээлсэн байна. 

Угтвар Дугаар Эзэмшигчийн нэр Үйлчилгээний чиглэл
1 1800 1206 Монголын ардчилсан нам Иргэдээс мэдээлэл авах
2 1800 1209 Боловсрол Шинжлэх Ухааны Яам Иргэдэд мэдээлэл өгөх
3 1800 1234 Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар Иргэдээс мэдээлэл авах
4 1800 1280 Кибер аюулгүй байдлын газар / Төрийн холбооны газар Иргэдээс мэдээлэл авах
5 1800 1281 Гаалийн ерөнхий газар Гаалийн лавлах
6 1800 1283 Онцгой байдлын ерөнхий газар Дотоод мэдээлэл солилцох
7 1800 1284 Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн талаар санал, гомдол хүлээн авах, хууль эрх зүйн зөвөлгөө өгөх (more…)

Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг 2 сая төгрөг дагалдана

Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн улсын баяр наадмаар Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах хүмүүсийг баталжээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх бичигдсэн бол түүний араас яам, агентлагийн хэлтсийн дарга, ажиллагсдын нэр дурайж байна. Энэ талаар Засгийн газраас гаргасан албан ёсны мэдээллийг мэдээллийн сайтууд нийтэлжээ. Өмнө нь багш, инженер гэх мэт энгийн ажилтнуудад олгодог байсан энэхүү шагнал өдгөө яам, агентлагийн удирдлагын төвшнийх болжээ гэдгийг шүүмжлэх хүмүүс байна. Жагсаалтыг бүрэн эхээр нь сонирхуулбал,

  1. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх
  2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг
  3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ахлах референт Н.Буяндэлгэр
  4. Швейцарийн холбооны Улсын иргэн, доктор Бит Кехтер
  5. Сангийн яамны Төрийн сангийн газрын Хэлтсийн дарга Ц.Ариунсанаа
  6. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагч Б.Оюунцэцэг
  7. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг
  8. Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн О.Нямхүү
  9. Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч Л.Ганхуяг
  10. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн
  11. Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Батболд
  12. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Батцэцэг
  13. Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга У.Сауле
  14. -Хөдөлмөрийн яамны Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтсийн дарга С.Жамьянсүрэн
  15. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул
  16. Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Г.Батхүрэл
  17. Эрчим хүчний яамны бичиг хэргийн эрхлэгч Х.Отгонбат
  18. Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Амар нар байна.

Тэгвэл Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийг олгох дүрмийг сонирхуулъя.  Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр иргэдийг шагнуулах материалийг хянан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, бусад үйлчилгээ, дэмжлэг үзүүлж, зохицуулах ажлыг Засгийг газрын Хэрэг эрхлэх газар эрхлэн гүйцэтгэдэг юм байна. Уг заалтаас үзвэл, шагналыг хоёр сая төгрөг дагалдахаас гадна бусад үйлчилгээ, дэмжлэг авах эрх нээгддэг бололтой. Энэ талаар одоогоор тодорхой ил болсон мэдээлэл алга байна. 

(more…)

Ил тод байдлыг хангаж ажиллах дотоод журамтай байгууллага

Төрийн байгууллагууд ил тод байхаар тодорхой ажлуудыг хийж эхэлжээ.  Тухайлбал, Төрийн өмчийн хороо төрийн өмчийн оролцоотой компаниудын мэдээллийг ил болгох хэм хэмжээг бий болгосон байна. Ингэхдээ бүх байгууллагуудаас 7 хоногт 4 төрлөөр 3 удаа мэдээлэл авч болжээ. Энэ нь

  • Өдөр тутмын тайлан мэдээ
  • Сайшаалын тайлан мэдээ
  • Анхааруулагын тайлан мэдээ
  • Санал гомдлын тайлан мэдээ гэсэн төрөлтэй юм байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн данстай холбоотой Цахим  хуудас мэдээллээр хангах төрийн өмчийт болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газраас ирүүлэхээр болсон 7 хоногт явуулах мэдээнд дараах шаардлагыг тавьжээ.
  • 7 хоногт ирүүлэх 3 мэдээг тухайн долоо хоногийн аль ч гарагт явуулж болох бөгөөд, өглөөний 10:00 цагт мэйл хаяг рүү ирнэ. /Хэрэв уг хугацаанд ирсэн бол тухайн өдрийн сайтад байршуулах ба  хугацаанд ирээгүй мэдээг дараагийн өдрийн мэдээнд гаргах болно. /
  • Үндсэн мэдээ нь 1 хуудсаас илүүгүй байх бөгөөд, зурагтай мэдээ бол зургаа заавал word –руу шилжүүлсэн байх.
  • Мэдээг  Times New Roman –фонд дээр 12 pt үсгийн фондоор, мөр хоорондын зай 1-1.15 байхаар бичнэ. /Жич: Mon Key  байж болохгүй/.
  • Мэдээ үг үсгийн алдаагүй байна.
  • Мэдээ нь олон нийтэд  нээлттэй нийтлэгдэх тул байгууллагын нууцад хамаарах мэдээг явуулахгүй байвал зохино.
  • Мэйлээр явуулж байгаа мэдээний file name:  (ТӨХК нэр)__(огноо)__ (Тухайн долоо хоногийн хэд дэх мэдээ Жишээ нь:  Мэйлээр явуулж байгаа мэдээний file name: Багануур ХК____2013.10.02___№1,2 дахь мэдээ
  • Зургийн формат .jpeg  байх ба 10-аас багагүй зургийг мэдээнд тайлбарын хамт .doc / word / файлаар ирүүлнэ.
  • Зургийн тайлбар нь тухайн зургийн нэр байна.
  • Мэдээ нь тухайн цаг үеийн, шинэ мэдээлэл байх гэжээ.

Мөн төрийн өмчит компаниудын мэдээллийг хариуцсан ажилтнуудыг хуваарилснаа ил болгосон байна. Энэ талаарх мэдээллийг энд дарж дэлгэрэнгүй үзэж болно.

 

Ерөнхий сайдын зөвлөхүүдийн хэн нь хэн бэ?

Ерөнхий сайдын зөвлөхүүд (2)

Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон тооны болон орон тооны бус 15 зөвлөхтэй нь ил боллоо. Зурагт эдгээр зөвлөхүүдийн аль нь орон тооных, аль нь олон орон тооны бус гэдгийг ялгаж харуулжээ.

Орон тооны зөвлөхүүдийн тухайд албан ёсны мэдээлэл байдаг. Харин орон тооны бус зөвлөхүүд нь төдийлөн олон нийтэд ил болоогүй байлаа.

Ордныг тойрон гороолж, үргэлж тэмцдэг байсан Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан гүйцэтгэх засаглалын тэргүүний багт оржээ.

Мэдээллийн news.mn сайтыг төсөл байхаас нь гардан өдий зэрэгт хүргэн, мөн хэд хэдэн ТВ-нүүдийг өөрийн болгоод байгаа А.Амундра мөн Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх юм байна.

Иргэний нийгмийн хөдөлгөөнөөс гарч ирж олонд танигдсан, хүний эрхийн хуульч М.Ичинноровыг Ерөнхий сайд дэргэдээ авсан байдаг аж. Нам нам сольж, хэсэг суудлаа олохгүй будилж явсан түүнд Ерөнхий сайд итгэн ийнхүү орон тооны бус зөвлөхөө болгосон байна.

Нэгэн үеийн УИХ-ын хамгийн отгон гишүүн явсан Батын Батбаатар Ерөнхий сайдад орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна . Энэ мэт Ардчилсан намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүнд зөвлөдөг эрхмүүдийн тухай мэдээлэл хөвөрч байна.

Page 1 of 9412345678910...202530...Last »