Home » Уул уурхайн яам

Category Archives: Уул уурхайн яам

Уул уурхайн яам

! ЯАМНЫ ИЛ ТОД БАЙДЛЫН КАРТ. 2014.06.21_Page_061 (more…)

Уул уурхайн яамны ил тод байдлын карт

ИТ карт. Шинэ загвар._Page_058 (more…)

Засгийн газрын тогтоол: Яамдууд 1668 ажиллагсадтай байна

Яамдын орон тооЗасгийн газрын 2012 оны наймдугаар сарын 29-ний 14 дугаар тогтоолоор яамдуудын бүтэц, ажиллагсдын тоог баталжээ. Тогтоол ёсоор яамны ажиллагсдын тоог дараах байдлаар тогтоосон байна. Мөн яамдын газар, хэлтсийн бүтэц, бүрэлдэхүүнийг уг тогтоолоор нарийн заасан байдаг ажээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012  оны 8 дугаар сарын 29-ний өдөр           Дугаар 14                             Улаанбаатар хот

ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

 Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 1. Яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам:

1. Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтэстэй);

2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);/ЗГ-ын 2013-11-23-ны 385-р тогтоолоор нэмсэн/ (more…)

Уул уурхайн сайдын багцын орлогыг ил болгосон ч …

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал энэ сарын 28-нд болов. Энэ үеэр Уул уурхайн сайдын 2014 оны хоёрдугаар сарын орлогын гүйцэтгэлийг ил тод мэдээлсэн.

Ашигт малтмалын газар нийт 6.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 5.1 тэрбум, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 550 сая, бусад орлого 389 сая төгрөг байна.

Газрын тосны газар нийт 47.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Уул уурхайн сайдын орлогын гүйцэтгэлийг ийнхүү ил болгосон боловч зарлагын тухай мэдээлэл алга байна. Ерөнхийлөгчийн  ”Шилэн данс” санаачлагыг төрийн байгууллагууд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байгаа боловч зарлагаа нэгбүрчлэн тайлагнасан нь одоогоор байхгүй байна.

ИТБ

Газрын тосны тусгай зөвшөөрлийг 16 компани эзэмшиж байна

Уул уурхайн яам газрын тостой холбогдсон тусгай зөвшөөрлийг олгож байна. Тус яам вэб сайтдаа газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг 2013 оны арваннэгдүгээр сарын 15-нд ил болгожээ. Уул уурхайн яам шинээр байгуулагдсанаасаа хойш газрын тостой холбоотой хоёр тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Газрын тосны лиценз эзэмшигчид

Уул уурхайн яам 65 албан хаагчтай

УУЯ. хүний нөөц. ажилтан албан хаагчид хүснэгтээр

Уул уурхайн яам вэб сайтынхаа “Хүний нөөцийн ил тод байдал” буландаа албан хаагчдын нэгдсэн судалгаа, мэдээллийг оруулжээ. Яам нийт 65 албан хаагчтай бөгөөд тэдний 43 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй байна. Насаар нь ангилбал, 24-30 насны 13, 31-40 насны 34, 41-50 насны 11, 50-иас дээш насны 7 албан хаагч байгаа ажээ.

Боловсролоор нь үзвэл дээд мэргэжилтэй 65 албан хаагч үүнээс доктор-5, магистр-28, геологийн ухааны доктор-1, техникийн ухааны доктор-1, хууль зүйн ухааны магистр-4, техникийн ухааны магистр-6, эдийн засгийн ухааны магистр-5, бизнесийн удирдлагын ухааны магистр-8, геологийн ухааны магистр-3, докторантур-3, магистрантур-1 байна.

Тус яам зохион байгуулалтын бүтцийн хувьд 4 газар, 6 хэлтэстэй. Үүнд:

  • Төрийн захиргааны удирдлагын газар /Хуулийн хэлтэс, Гадаад хамтын  ажиллагааны хэлтэс гэсэн 2 нэгжтэй/
  • Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар /Геологийн бодлогын хэлтэс, Уул уурхайн бодлогын хэлтэс, Түлшний бодлогын хэлтэс, Эдийн засаг, санхүү, хөрнгө оруулалтын хэлтэс гэсэн 4 нэгжтэй/
  • Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

Хүснэгтээс газар тус бүр хэдэн ажилтантайг харж болно. Сайдын ажлын алба нь 3 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тус алба Төрийн захиргааны удирдлагын газартаа харьяалагддаг нь байгууллагын бүтцийн схемд байна.

(more…)

Сайдын зөвлөх, сайдын ажлын албаны зөвлөх тусдаа албан тушаал

Ч.Түмэнбаярын узраг

Сайд бүхний дэргэд зөвлөх, зөвлөл гэх мэт жижиг баг бий. Тухайн сайдын халаасны, ойр дотны хүмүүсээс бүрддэг энэ албан тушаалд хэн очсон нь үргэлж олны анхаарлыг татдаг.

Тэгвэл энэ зөвлөх нь дотроо хоёр янз байдгийг Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаярын ярилцлагаас харж болохоор байна. Ч.Түмэнбаяр нь Уул уурхайн сайдын Ажлын албаны зөвлөхөөр ажилладгаа сурвалжлагчид ярьжээ.  Ажлын албаны зөвлөхийн ажил үүргийн хуваарь нь төрийн захиргаа, харьяа байгууллага, ажилтантай харилцаж ажилладаг аж. Харин Сайдын зөвлөхөөр геологи мэргэжилтэй, доктор Д.Бат-Эрдэнэ гэж ажилладаг тухай тэрбээр ярилцлагадаа дурджээ.

Уул уурхайн сайдын ажлын албаны зөвлөх Ч.Түмэнбаяр “Говь” ХК-д орлогч захирал, ерөнхий инженерээр 17 жил ажиллаж байсан ба Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч юм. Сайд Д.Ганхуягтай Японд хамт суралцаж байсан нэг ангийн найзууд ажээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншиж болно.

 

УУ-н сайдын ажлын албаны зураг

ИТБ

Агентлагийн хөрөнгөөр дээд албан тушаалтнууддаа үйлчилж байжээ

Үндэсний аудитын газар Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын жагсаалтыг вэб сайтдаа бүрэн эхээр нь тавьжээ. Төсвийн хөрөнгийг захиран зарцуулахдаа холбогдох хууль тогтоомжийг хэрхэн мөрдөж ажилласан эсэхийг тогтоодог эл аудит олон баримтыг дэлгээд байна. Жишээлбэл, Үйлдвэр, хөдөө аж ауйн яам ”бүтцийн өөрчлөлтийн улмаас чөлөөлөгдсөн албан хаагчид өгөх нөхөн олговор”-т -32,998,398.00 төгрөг олгосон байна. Мөн УУЯ, Газрын тосны газрын аудитын тайлангаас зарим баримтыг сонирхуулъя,

Газрын тосны газар:  

Үндсэн цалинд 2,379,571,801.15 төгрөг, гэрээт ажилчдыг цалинд 1,000,353,439.65 тус тус зарцуулжээ.

Ажилгүйдлийн даатгалын шиимтгэлд 2,732,799.83 төгрөг олгосон байна.

Өнгөрсөн онд тус газар сургалтын төлбөрт 1 их наяд 705,3 сая төгрөг зарцуулсан байна.

Газрын гадаад томилолтын зардлыг 48,2 сая төгрөг байхаар төсөвлөсөн байсныг 155 саяар хэтрүүлжээ. ГТГ 2012 онд 203,2 сая төгрөгийг гадаад томилолтод зарцуулсан байна. Үүнд ЭБЭХЯ, УУЯ-ны холбогдох албан тушаалтны томилолтын зардалд 27.2 сая төгрөг зарцуулсан нь дээрх хэтрэлтийн 17.5 хувийг эзэлж байгаа ажээ.

“Тээвэр шатахууны зардалд 80.7 сая төгрөг батлагдаж, 73.6 сая төгрөгийн гүйцэтгэл гарч, 7.1 сая төгрөгөөр хэмнэгдсэн байна. Гэвч тус газарт бүртгэлтэй 5 автомашин харъяа яамны хэрэгцээнд явж , тэдгээрийн шатахуунд 12.0, сэлбэг хэрэгсэлд 10.7, элэгдлийн зардалд 41.3 нийт 64.0 сая төгрөгийн зардал тус газраас гарсан байна. /Батлагдсан төсөвт багтаан зарлага гаргах, харъяа яамны үйл ажиллагааг санхүүжүүлэх, яамны албан тушаалтнуудад автомашинаар үйлчлэх явдлыг таслан зогсоох шаардлагыг аудитор тавьсан байна. /

ИТБ

Page 1 of 41234